ЭХЭМҮТ-ийн их эмч А.Оюунчимэг ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ боллоо

ЭХЭМҮТ-ийн их эмч А.Оюунчимэг ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ боллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.05.14/ зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. 

Нийт 21 эмчид Хүний гавьяат эмч цол хүртээсний нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч А.Оюунчимэг байв. 

А.Оюунчимэгийн хувьд  ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг, Чанарын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан хүүхдийн эмч юм. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлжээ. 

Тэрбээр "Урам зориг өгсөнд үнэхээр их баярлалаа. Би цаашид ч ажиллана" гэлээ.