Ц.Анандбазарын араас Б.Ундармаа, Д.Гантулга нарыг МАН-аас хөөнө

Ц.Анандбазарын араас Б.Ундармаа, Д.Гантулга нарыг МАН-аас хөөнө

Өнгөрсөн долоо хоногт /2021.05.13/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Тодруулбал, түүнийг хуулийн байгууллагад шалгуулж гэм, буруугүй гэдгээ тогтоолгох хүртэл түр түдгэлзүүлсэн гэсэн үг. 

МАН-аас гаргасан энэхүү шийдвэр нь ёс зүйгүй асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож буйг харуулсан үйлдэл болсон юм.

Тэгвэл Ц.Анандбазарын араас УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Д.Гантулга тэргүүтэй гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон гишүүдийг мөн МАН-аас хөөхөөр тохирсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН энэ асуудлаар аль хэдийн ярилцаж эхэлсэн бөгөөд тун удалгүй хуралдаж тодорхой шийдвэрийг гаргах бололтой. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувьд шүүхээс 2 жил гаруйн ял авсан ч тун удалгүй суллагдсан одоо ажил, амьдралаа хэвийн явуулж байна. Харин Д.Гантулга шүүхээс нэг жилийн ялаар шийтгүүлээд өнгөрсөн өвөл шоронгоос гарч одоо МАН-ын Оюутны холбооны хүндэт Ерөнхийлөгч болж, намдаа өндөр оролцоотой хэвээр байгаа аж.

Тиймээс ганц Ц.Анандбазарыг ганцааранг нь буланд шахсан хэл, аманд орохгүйн тулд дээрх хоёр гишүүндээ ч МАН хариуцлага тооцох бололтой. Энэ нь У.Хүрэлсүх болоод намын нэр хүндэд нөлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нүүр бардам ороход тусална хэмээн үзэж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө