БНХАУ Төвөдийн талаас Эверест рүү авирахыг хориглолоо

БНХАУ Төвөдийн талаас Эверест рүү авирахыг хориглолоо

БНХАУ Төвөдийн талаас Эверест рүү авирах экспедицийг цуцалсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Энэ талаар Хятадын Спортын Ерөнхий Захиргаанаас гаргасан мэдэгдэлд “коронавирусийн халдвар Эверестийн бүс нутгаар зөөвөрлөгдөн орж ирэх аюулаас сэрэмжлэхийн тулд уг шийдвэрийг гаргасан” гэж дурдсан байна. 

2021 оны Эверестийн хаврын авиралтын экспедиц цуцлагдахаас өмнө БНХАУ-ын 21 уулчин авирах зөвшөөрлөө аваад байжээ. 

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Засгийн газар Эверестийн оргил өөд Непалын талаас болон  Түвдийн талаас өгсөж буй аялагчидтай холилдохоос сэргийлж “салан тусгаарлах шугам” байгуулахаар болсон юм. 

Энэтхэгтэй хил залгаа орших Непал улсад коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байна. Балба улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад өдөрт коронавирусийн 8000 гаруй  шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт өвчлөлийн 20 орчим хувь нь сүүлийн 10 хоногт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө