ШУУРХАЙ: М.Тулгатын хэрэглэж байгаа АН-ын тамгыг ШҮҮХ хүчинтэйд тооцжээ

ШУУРХАЙ: М.Тулгатын хэрэглэж байгаа АН-ын тамгыг ШҮҮХ хүчинтэйд тооцжээ

Ц.Тувааны хэрэглэж байсан Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг тэрээр эсэргүүцэж, шүүхэд хандсан байдаг.

Харин анхан шатны шүүх түүний гомдлыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм. Тэгвэл тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. Харин энэхүү хурал өнөөдөр /2021.05.17/ 09:00 цагт товлогдсон бөгөөд Ц.Тувааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож С.Эрдэнийн тамгыг хүчинтэйд тооцсон шийдвэрийг гаргасан байна. Сонирхуулахад, Ц.Туваан, О.Цогтгэрэл нар энэхүү шүүх хуралд 23 өмгөөлөгч хөлсөлсөн гэх мэдээлэл байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө