НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлах асуудлаар гишүүдэд хандахад ЗУГАТААВ

НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлах асуудлаар гишүүдэд хандахад ЗУГАТААВ

Монголын үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс цуцлахыг хүссэн хүсэлтийг УИХ-ын гишүүдэд гардуулахаар өнөөдөр /2021.05.20/  Төрийн ордны гадна хаалган дээр ажиллаж байна. 

Тэрбээр хүсэлтийг УИХ-ын гишүүдэд гардуулан өгч буй бөгөөд энэ үеэр зарим гишүүд саналыг хүлээн авч дэмжихээ илэрхийлсэн бол зарим нь дургүйлхэж машиныхаа цонхийг хаан зугтжээ. 

Дашрамд дурдахад, Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хоёр хувиар нэмэгдсэн. Тодруулбал, ажилтан, ажил олгогчоос төлөх шимтгэлийг тус бүр хоёр хувиар нийт 5 таван хувиар нэмсэн билээ. Үүнийг нь иргэд эсэргүүцэнгүүт буцаагаад тус бүр нэг хувиар буулгах асуудлыг яг одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. 

ВИДЕО: