С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ

С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгснөө мэдэгдлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн үеэр "УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон гэр бүлийнх нь хүн вакцин оруулж ирэх ажилд саад учруулсан, улстөржүүлсэн" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд үүнийг өөрийнх нь нэр төрд халдсан гүтгэлэг гэж үзээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. 

Тэрбээр энэ талаараа "Ерөнхий сайд хүн баримт, нотолгоогүйгээр миний төрд халдсан. Тиймээс би нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхийг шаардсан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгөөр цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө. Үүнийг өнгөцхөн харвал нэг хүн нөгөөгөө гүтгэсэн юм шиг мөртлөө цаагуураа нэг намын дарангуйлал тогтож буйг илтгэж байна" гэлээ. 

Мөн сөрөг хүчнээ өөрсдийнх нь ажлыг шүүмжилсний төлөө гүтгэж, дуугүй болгох арга хэлбэрийг ашиглаж байна гэв.  

ҮЗЭХ: