Ангараг гараг дээр буусан БНХАУ-ын робот төхөөрөмж анхны жолоодлогоо хийжээ

Ангараг гараг дээр буусан БНХАУ-ын робот төхөөрөмж анхны жолоодлогоо хийжээ

Долоо хоногийн өмнө Ангараг гараг ​​дээр газардсан БНХАУ-ын алсын удирдлагатай сансрын төхөөрөмж тавцангаасаа доош бууж уг гарагийн гадаргуу руу хөдөлжөө. Ингэснээр Хятад улс Ангараг гараг дээр сансрын роботоо ажиллуулсан хоёр дахь орон болж байна.

"Зуронг" робот нь улаан гарагийн гадаргын чулуулаг, агаар мандлыг судлах зорилготой бөгөөд газар доорх ус, мөс зэрэг амьдралын шинж тэмдгүүдийг хайж олох үүрэгтэй юм.

Робот өнгөрсөн пүрэв гарагт/2021.05.21/ Ангараг гараг дээр авсан анхны зургуудаа эх дэлхий рүү явуулсан төдийгүй тойрог замд туршилт хийж чадсан. 

Тус хөлгийн ахлах командлагчийн орлогч Жан Юхуа хэлэхдээ "Уг робот нь дэлхийн 92 өдөр, Ангарагийн 90 хоногийн турш ажиллахаар зохион бүтээгдсэн бөгөөд тойрог замаар дамжуулан мэдээллээ хуваалцах болно" гэжээ. 

Эх сурвалж: BBC