ВИДЕО: Конго улсад галт уул идэвхжиж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ

ВИДЕО: Конго улсад галт уул идэвхжиж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нутаг дэвсгэрт орших Ньирагонго галт уул идэвхжиж, хоёр сая гаруй хүн амтай Гома хотын дээгүүр өтгөн үүл, манан үүсжээ. Улмаар тус улсын эрх баригчид Гома хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. 

Руанда руу дүрвэж буй оршин суугчид

Засгийн газар мэдэгдэл гаргахаас өмнө Гома хотын оршин суугчид хэрэгтэй гэсэн эд зүйлсээ авч, Руандагийн зүүн зүг рүү хил даван дүрвэж эхэлжээ.  

Руандагийн эрх баригчдын мэдээлснээр Гомагаас 3000 орчим хүн аль хэдийн орж ирсэн бөгөөд сургууль, мөргөл үйлдэх байруудад байрлуулахаар болжээ. Мөн цөөнгүй оршин суугчид хотын баруун талд орших өндөрлөг газар руу зугтсан байна.

Галт уул хараахан дэлбэрээгүй ч ан цав нээгдэх, Гома хот руу лаав урсаж эхэлжээ. Мөн томоохон газруулын цахилгаан тасарч, Бени хоттой холбосон хурдны зам аль хэдийн лааванд автаж, хүхрийн үнэр гарч эхэлжээ. 

Хэдий Засгийн газраас ард иргэдээ тайван байхыг уриалж буй ч хүмүүс айдаст автсан хэвээр байна. Учир нь тус галт уул 2002 онд дэлбэрсний улмаас 250 хүн амь үрэгдэж, 120 мянган хүн орон гэргүй болж байсан юм. 

Эх сурвалж: BBC