БНХАУ-д цаг агаар огцом хүйтэрсний улмаас холын зайн марафонд оролцсон 21 хүн нас баржээ

БНХАУ-д цаг агаар огцом хүйтэрсний улмаас холын зайн марафонд оролцсон 21 хүн нас баржээ

БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Хуанхэ Шилинь уулын 100 км марафон гүйлтэд оролцсон 172 тамирчны  21 нь цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн улмаас нас баржээ.

Тодруулбал, уулын марафон гүйлт  өчигдөр/2021.05.22/ цаг агаар тогтуун, нарлаг байхад эхэлсэн боловч үд дундын үед хүчтэй мөндөр орж, шуурч эхэлсэн байна.

Улмаар Марафон зохион байгуулагчид тэмцээнийг зогсоож, 1200 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг тамирчдыг хайж эхэлжээ. Шөнө дунд хүртэл үргэлжилсэн эрлийн үр дүнд 152 хүнийг эсэн мэнд олж, тэдгээрийн наймыг эмнэлэгт хүргэсэн бол ням гарагийн өглөө үлдсэн 21 хүнийг нас барсан байдалтай олжээ. 

Тэмцээн зохион байгуулагдсан газрын зураг

Уралдаанд оролцогчдын нэг нь орон нутгийн “Red Star News” сонинд өгсөн ярилцлагадаа “Огцом хүйтэрсний улмаас би хуруугаа мэдэрч чадахгүй байсан. Бас хэл маань хөлдсөн. Шөнө дунд гэхэд хуруунууд маань мэдээгүй болсон тул би уралдаанаа дуусгаж, буцаж явсан. Ихэнх оролцогч нимгэн шорт, подволк өмссөн байсан” гэжээ. 

Тэмцээний 100 км зай нь ердийн марафон гүйлтийнхээс хоёр дахин хол зай юм. 

Эх сурвалж: CNN