Энэтхэгийн Олимпийн медальт бөхийг өрсөлдөгч тамирчнаа зодож, хөнөөсөн хэргээр баривчилжээ

Энэтхэгийн Олимпийн медальт бөхийг өрсөлдөгч тамирчнаа зодож, хөнөөсөн хэргээр баривчилжээ

Энэтхэгийн Олимпийн мөнгөн медальт жудо бөхийн тамирчин Сушил Кумарыг хүн амины хэрэгт сэжиглэн Дели хотод баривчлаад байна. Түүнийг энэ сарын 4-ний өдөр болсон барилдааны үеэр өрсөлдөгч бөх Сагар Данхарыг зодож, улмаар амь насанд нь хүрсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Өдгөө 37 настай Сушил Кумар хэрэгт холбогдсоныхоо дараа зугтаж, сураггүй алга болсон байжээ.

Нас барсан Сагар Данхараас гадна хэд хэдэн хохирогч байгаа аж. Тэд бүгд болсон явдалд Сушил Кумарыг буруутгасан хэмээн ахлах офицер Гурикбал Сингх Энэтхэгийн хэвлэлд ярьжээ.

Цагдаа нар мөрдөн байцаалт явуулах үеэрээ хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд 1350 долларын шагнал мөн амласан байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн Бөхийн холбооноос уг хэрэг “спортын нэр хүндэд халдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ. Харин Кумарын өмгөөлөгч нар түүнийг гэм буруугүй гэж мэдэгдэж, цагдаа нарыг хэт нэг талыг барьж, яаран дүгнэлт хийж байна гэжээ.

Энэ хэрэг Энэтхэгийн бөхийн ертөнцөд ойрын хугацаанд гарсан аллагын хоёр дахь хэрэг юм. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард бөхийн дасгалжуулагч Сухвиндер Мор өрсөлдөгч дасгалжуулагч зэрэг таван хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг. Хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: CNN