Хүн амынхаа 50 хувийг вакцинжуулсан Унгар улс гадаа орчинд амны хаалтгүй явахыг зөвшөөрнө

Хүн амынхаа 50 хувийг вакцинжуулсан Унгар улс гадаа орчинд амны хаалтгүй явахыг зөвшөөрнө

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан вакцин хийлгэгчдийн тоо 50 саяд хүрсэн тул ихэнх хязгаарлалтын цуцална хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, шөнийн цагаар тогтоож буй хөл хориог цуцалж, гадаа орчинд амны хаалтгүй явах, 500 хүртэлх хүн цугларсан арга хэмжээг задгай талбайд зохион байгуулахыг зөвшөөрөх аж.

Мөн вакцинжуулалтын гэрчилгээтэй хүмүүс бүхий л үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжтой болж байна. Мэдэгдлийнхээ үеэр Ерөнхий сайд Орбан “Цар тахлын гурав дахь давлагааг ялж, амны хаалтад “баяртай” гэж хэлэх цаг ирлээ” хэмээжээ.

Унгар бол ОХУ, БНХАУ-ын вакцинуудад зөвшөөрөл олгож, эмнэл зүйд хэрэглэж буй Европын Холбооны цорын ганц гишүүн орон. Тус улс 10 сая гаруй хүн амтай бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүн амын 50 хувь нь вакцины эхний болон хоёр дахь тунд хамрагдсан тул цар тахлын хязгаарлалтыг зөөлрүүлэх шийдвэр гаргажээ.

Европын Холбоо өнгөрсөн долоо хоногт вакцины хоёр тунгаа авсан аялагчдыг гишүүн орнуудаар нэвтрэхийг зөвшөөрсөн. Гэвч Европын Холбоонд зөвшөөрөгдсөн вакцины жагсаалтад ОХУ, БНХАУ-ын вакцинууд багтахгүй байгаа юм. Харин тус хоёр улсын вакцинаар хүн амаа дархлаажуулсан Унгар аялал жуулчлалаа сэргээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ташрамд дуулгахад, энэ сарын 20-ны өдөр Унгар улс ЕХ-ны Pfizer болон BioNTech компаниудтай байгуулсан 1.8 тэрбум тун хүртэлх COVID-19 вакцин нийлүүлэх шинэ гэрээнээс татгалзсан байна. 

Эх сурвалж: RadioFreeEurope