Токио, Осака хотуудад өдөрт 15 мянган хүнийг вакцинжуулах томоохон хоёр төвийг нээжээ

Токио, Осака хотуудад өдөрт 15 мянган хүнийг вакцинжуулах томоохон хоёр төвийг нээжээ

Өнөөдөр Японы Токио, Осака хотуудад өдөрт 15 мянган хүнийг вакцинжуулах чадвартай хоёр том дархлаажуулалтын төв нээгдлээ. Ингэснээр удаашралтай байсан ахмад настнуудыг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлнэ хэмээн эрх баригчид үзэж байна. Түүнчлэн Засгийн газраас шинээр нээгдсэн төвүүдэд долдугаар сарын эцэс гэхэд 65-аас дээш насны бүх иргэнийг вакцинжуулах зорилт тавьжээ. Токио, Осака хотуудад 65-аас дээш насны 36 сая иргэн байдаг аж.

Өмнө нь Япон улс Америк, Германы хамтран бүтээсэн Pfizer/BNT162b2/-ийн вакциныг хүн амын дархлаажуулалтдаа хэрэглэж байсан. Тэгвэл шинээр баригдсан төвүүдэд “Moderna” вакциныг хэрэглэх аж. 

Эх сурвалж: Tokyotimes