Аун Сан Су Чи цэргийн эргэлтээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирэв

Аун Сан Су Чи цэргийн эргэлтээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирэв

2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Мьянмарын хунта Засгийн эрхийг хүчээр булаан, цэргийн эргэлт гарснаас хойш гэрийн хорионд байсан ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи анх удаа ил гарч, шүүх хуралд биечлэн оролцжээ.

Энэ удаагийн шүүх хурлын үеэр Аун Сан Су Чиг өмгөөлөгчидтэйгөө 30 минут биечлэн уулзахыг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг зөвхөн цахимаар өмгөөлөгчидтэйгөө харьцахыг зөвшөөрч байсан юм.

Уулзалтын дараа түүний өмгөөлөгч нь “Ан Сан Су Чигийн бие сайн байна. Харин удаан хугацааны туршид гэрийн хорионд байж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах эрхгүй байсан тул Мьянмарт болж буй үйл явдлын талаар тодорхой мэдэхгүй байсан. Мөн тэр Ардчиллын төлөө үндэсний лиг (NLD) намаа татан буулгахыг цэргийнхэн заналхийлсэн талаар ярьсан” гэжээ.

Түүний өмгөөлөгч мэдээлэл хийж буй нь

Мьянмарын арми Аун Сан Су Чиг төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн хэрэгт буруутгаад буй. Тодруулбал, түүнийг өнгөрсөн оны арванэгдүгээр сард болсон сонгуулийг “луйвардаж”, шударга бусаар ялсан, цар тахлын үеийн хязгаарлалтын зөрчсөн зэрэг зургаан хэрэгт буруутгаад байгаа юм. Харин бие даасан ажиглагчид сонгууль шударга болсон гэж мэдэгдэж, Ан Сан Су Чид оноосон ялыг улс төрийн зорилготой гэж шүүмжилж байна. 

Эх сурвалж: BBC