Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид уулзаж, сонгуулийн зардлаа хэмнэх талаар ярилцсан уу

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид уулзаж, сонгуулийн зардлаа хэмнэх талаар ярилцсан уу

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар өчигдөр /2021.05.24/ Сонгуулийн ерөнхий хорооноос “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авснаар сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлсэн. 

Тэгвэл тэд өнгөрөгч амралтын өдөр уулзаж, хамтдаа өдрийн хоол идсэн гэх албан бус мэдээлэл байна. Тэд энэ үеэрээ “сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагатай хийх гэрээний үнийн дүн болон сурталчилгааны салбаруудаа цөөн тоогоор хийж, зардлаа багасгая. Нэг нэр дэвшигч нэг хэвлэл мэдээлэлтэй ийм хэмжээний мөнгөн дүнгээр гэрээ байгуулъя. Үнийн дүнг бусад нь хөөрөгдөхгүй байя” гэсэн утгатай зүйлсийг ярилцаж тохирсон гэх мэдээлэл байна.

Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч нар “сонгуулийн зардлаа өөрсдөө хариуцдаг” бичигдээгүй хууль зарим улс төрийн нам дотор үйлчилдэг байна. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээс ухуулагч, томилолт, реклам сурталчилгааны зардал гээд хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх зардал гардаг байна.