Онгоц хүчээр буулган, сэтгүүлчийг баривчилсан явдалд Монголын АН МЭДЭГДЭЛ гаргав

Онгоц хүчээр буулган, сэтгүүлчийг баривчилсан явдалд Монголын АН МЭДЭГДЭЛ гаргав

Европын холбооны удирдлагууд болон холбооны гишүүнд орнуудын удирдагчид Беларусийн эрх баригчид иргэний агаарын тээврийн онгоцыг хүчээр буулгаж, эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг сэтгүүлчийг баривчилсан үйлдлийг эсэргүүцэж, тус улсын эсрэг хориг тогтоохоор санал нэгджээ. Хоригийн хүрээнд Европын холбооны зүгээс Беларусийн эсрэг багц хоригийг авч хэрэгжүүлж буйн дотор Европын холбооны гишүүн 27 орны агаарын орон зай, нисэх буудлуудыг ашиглахыг хориглох асуудал багтаж байна. 

Тэгвэл хүний эрхийн нотой зөрчлөө хэмээн Олон Улс орнууд Беларусийн эрх баригчдийг хүчтэй шүүмжилж байгаа энэ өдөр Ардчилсан нам /Монголын АН/ энэхүү үйл явдалтай холбогдуулж Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд хандаж мэдэгдэж гаргажээ.

МЭДЭГДЭЛД:

Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд.

2021 оны 5-р сарын 23-ны өдөр  Ryanair компанийн Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан онгоцыг олон улсын холбогдох гэрээ конвенци зөрчин буулгаж, Роман Протасевичыг баривчилсан явдлыг Монголын Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал гэж дүгнэж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал нь ямар нэг улсын дотоод асуудал биш бөгөөд олон улсын нэг стандарттай зүйл тул Монголын Ардчилсан Нам нь хүний эрхийн дээрх зөрчлийг Европын Холбооны улсуудын нэгэн адил шийдвэртэй буруушааж байна. Nexta телеграм сувгийн Ерөнхий Редактор Роман Протасевичийг нэн даруй суллан, олон улсын хэм хэмжээнд нийцсэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангахыг Беларусь Улсын эрх баригчдад хандан уриалж байна.

Хувийг Монгол Улсын Гадаад Хэргийн Яаманд

Монголын Ардчилсан Нам

2021 оны 5-р сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот.


Statement of the Democratic Party of Mongolia

To the Embassy of the Republic of Belarus in Mongolia

The Democratic Party of Mongolia concluded that the recent act of forceful diversion, in violation of relevant international conventions, of a regular international flight – May 23, 2021 Athens-Vilnius Ryan Air flight, and the subsequent arrest of Roman Protasevich, as blatant act against human rights and freedoms. The issue of human rights and freedoms is not an internal matter of any country and is an international standard, so the Democratic Party of Mongolia strongly condemns these human rights violations, as well as the European Union. We call on the Belorussian authorities to immediately release Roman Protasevich, the editor-in-chief of the Nexta telegram channel, and ensure his fair trial in accordance with international standards.

Copy to the Ministry of Foreign Affairs of

Democratic Party of Mongolia

25 May 2021 Ulaanbaatar, Mongolia

ЭХ СУРВАЛЖ: АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ