“Европын холбооны орны элчин сайд нартай уулзаж буйгаа АН-ынхан НУУЦАЛЖ байна” гэв

“Европын холбооны орны элчин сайд нартай уулзаж буйгаа АН-ынхан НУУЦАЛЖ байна” гэв

Өдгөө хорих ял эдэлж буй Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарын зарим хүмүүсийг АН-ын зүгээс “Үзэл санааны хоригдол” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.  

Мөн энэ талаараа Монголд суугаа Европын холбоо болон бусад орны элчин сайд нартай уулзалтуудыг хийж байгаа гэж О.Магнай мэдэгдэж буй. Учир нь дэлхий нийтэд мөрдөгдөж буй “Магнитский акт”-дад эдгээр хүмүүсийг оруулж, тэднийг шүүсэн шүүгч болон бусад эрх мэдэлтнүүдэд Европын холбоо зэрэг бусад орнууд “хилийн хориг” тавих ёстой гэж буй юм. 

Тэгвэл АН-ын зарим удирдлага болон тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч байгаа С.Эрдэнэ нарын хүмүүс Монголд суугаа Франц, Герман, Итали зэрэг долоон орны элчин сайд болон Европын холбооны суурин төлөөлөгч нартай өнөөдөр /2021.05.26/ 10:00 цагт уулзаж байгаа, тэд тус уулзалтаа ихэд “нууцалж байна” гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Учир нь тус уулзалтаар “Магнитский акт”-ын талаар болоод одоо болж байгаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар ч санал солилцох аж.