Германы эрдэмтэд “АстраЗенека” хийлгэсэн хүмүүст ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ үүссэн шалтгааныг тогтоов

Германы эрдэмтэд “АстраЗенека” хийлгэсэн хүмүүст ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ үүссэн шалтгааныг тогтоов

Өнгөрсөн гуравдугаар сард Франц, Дани тэргүүтэй 10 гаруй улс “АстраЗенека” вакциныг хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн тул түр хугацаанд зогсоосон билээ.

Үүний дараа мөн “Johnson & Johnson” вакцин хийлгэсэн хүмүүст адил шинж тэмдэг илэрч АНУ мөн уг вакциныг түр хугацаагаар түдгэлзүүлээд байв. Тэгвэл Германы Франкфуртын их сургуулийн профессор Гёте Рольф Маршалек "Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа вакцин хийлгэсэн хүмүүст чухам яагаад цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн шалтгааныг тайлбарлажээ.

Түүний хэлж буйгаар цус бүлэгнэлт үүсгэж буй шалтгаан нь “SARS-CoV-2”-ын генийн мэдээллийг биед дамжуулдаг аденовирусийн вектортой холбоотой аж.

Тодруулбал, эсийн цөмд орсон өргөст уургийн зарим хэсэг задрахдаа мутацид орж, дархлаажуулалт тогтоох эсийн ханатай холбогдож чаддаггүй байна. Улмаар мутацид орсон уургууд эсээр дамжин хүний биед нэвтэрсний улмаас 100 мянган хүн тутмын нэгийнх нь цус өтгөрдөг. Хэрэв вакцин үйлдвэрлэгчид өргөст уураг задрахаас сэргийлж, кодолдог генийн дарааллыг өөрчилбөл цусны бүлэгнэлийн асуудлыг шийдэх боломжтой гэжээ.

Эх сурвалж: Financialtimes