Завины даац хэтэрч хөмөрсний улмаас 50 гаруй хүн амиа алджээ

Завины даац хэтэрч хөмөрсний улмаас 50 гаруй хүн амиа алджээ

Өнгөрсөн Лхагва гарагт/2021.05.26/ Нигерийн баруун хойд Кебби мужид завины ослын улмаас 50 гаруй нас барж, 10 хүн сураггүй алга болжээ. Завинд 150 хүн зорчиж байсан бөгөөд дийлэнх нь Кебби мужийн энгийн иргэд болон наймаачид байсан аж. Ослын шалтгааныг завины ачаалал хэтэрснээр болж хөмөрсөн гэж эрх баригчид мэдээлж байна.

Кебби мужийн Нгаски нутгийн удирдлагын газрын дарга Абдуллах Бухари CNN-д өгсөн ярилцлагадаа нас барсан иргэний тоо 53 болсон. Сураггүй алга болсон хүмүүс амь үрэгдсэн байх магадлалтай. Тиймээс цаашид нас барагчдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

Кеббигийн Онцгой байдлын газрын мэдээлж буйгаар одоогоор 47 цогцос олдсон бөгөөд тэдний дунд хүүхэд ч байгаа аж. Мөн ослын газраас 23 хүнийг олж яаралтай тусламж үзүүлсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн эрх баригчид иргэдийг завиар зөөхдөө ачаалал хэтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.  

Эх сурвалж: BBC