БНХАУ: Коронавирусийн гарал үүслийг тогтоох гэсэн АНУ-ын оролдлогын цаана улс төрийн зорилго бий

БНХАУ: Коронавирусийн гарал үүслийг тогтоох гэсэн АНУ-ын оролдлогын цаана улс төрийн зорилго бий

Энэ долоо хоногт АНУ-ын Тагнуулын алба БНХАУ-ын Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн хэд хэдэн эрдэмтэн 2019 оны 11 дүгээр сард коронавирусийн халдвараар өвдөж, эмчлүүлж байсан талаар шинэ баримтыг дэлгэсэн.

Үүнтэй холбоотойгоор коронавирус лабораториос алдагдсан байж болзошгүй гэх маргаан дахин өрнөж эхлэв. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан коронавирусийн гарал үүслийг тогтоохыг Тагнуулын албадаа үүрэг болгосон юм.

Тэгвэл БНХАУ-ын талаас үүнд ихээхэн бухимдаж буйгаа илэрхийллээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян “АНУ-д баримт үнэн эсвэл худал эсэх нь огтоос хамаагүй. Мөн ковидын гарал үүслийн талаар нухацтай шинжлэх ухааны судалгаа хийх ч сонирхолгүй байна. Үүний цорын ганц зорилго нь цар тахлыг “доромжилж”, улс төрийн заль мэхээр өөрсдийн бурууг бусдад тохох юм” гэжээ.

Жил гаруйн өмнө коронавирусийн АНУ-д коронавирусийн халдвар ид нэмэгдэж байх үед Ерөнхийлөгч асан Д.Трамп вирус Уханийн лабораторид анх үүссэн гэж мэдэгдсэн. Харин БНХАУ-ын эрс үгүйсгэж, “Трампыг халдварын дэгдэлтийг дотооддоо тогтоон барьж чадаагүй буруугаа бидэнд өгч байна” гэж буруутгаж байв. Гэвч шинэ Ерөнхийлөгч Жо Байден дахин энэ асуудлыг сөхөж, хоёр улсын харилцаа хурцадмал байдалд ороод байна.

Эх сурвалж: CNN