Канье Уэст Ким Кардашьянаас салсны дараа дэглэм барихаа больж, 136 кг болжээ

Канье Уэст Ким Кардашьянаас салсны дараа дэглэм барихаа больж, 136 кг болжээ

Алдарт реппер Канье Уэст Ким Кардашьянаас салсныхаа дараа 136 кг болтлоо жин нэмсэн байна. Учир нь түүний хуучин эхнэр хоолны дэглэм бариулж, оройн цагаар идэх хоолыг нь хязгаарладаг байжээ. Гэрлэлтээ цуцлуулсны дараа тэр эрх дураараа хүссэн цагтаа, хүссэн хоолоо идэх боломжтой болсон нь үүнд нөлөөлж ийнхүү огцом жин нэмсэн аж.

Канье нэг удаагийн хооллолтоор 6000 ккл агуулсан хүнс идэж чаддаг. Үүнд нэг дор  6-7 ширхэг зайдсан ороомог, 10-12 хэрчим гахайн утсан мах , дөрвөн ширхэг төмсний шарвин, нэмээд нэлээд бин иддэг бөгөөд дараа нь өлссөн хэвээр байдаг хэмээн найзууд нь түүнийг шоглож хэвлэлд яриа өгсөн удаатай. 

Каньегийн түргэн хоолны зуршлаас ч дор зүйл бол  гэрийнхээ тогооч нарт "дуртай шарсан хоол, амттангаа дүрдэг соусанд чанаж бэлтгээрэй, давслаг байх тусмаа аятайхан болно" гэж тушаасан явдал байв.

Түүнчлэн реппер ажилтнууддаа хөргөгчид өндөр илчлэгтэй бяслаг, зайрмаг, хийжүүлсэн ундаа, жүүс, гахайн мах, бялуугаар дүүргэсэн байхыг “тушаадаг”. Найзууд нь түүнийг буруу хооллолтоос үүдэн зүрхний шигдээс болох вий гэхээс  эмээж буйгаа хэлж, түргэн хоолны нөлөөллөөс гаргах эмчилгээ, тусламж хэрэгтэй байгааг мөн дурдсан байна.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Gossipcop