Гэрийн тэжээвэр нохойгоо агаарын бөмбөлгөөр хөөргөсөн эрийг саатуулжээ

Гэрийн тэжээвэр нохойгоо агаарын бөмбөлгөөр хөөргөсөн эрийг саатуулжээ

Дөрвөн сая дагагчтай Энэтхэгийн Youtuber Гуарав Шарма  хэмээх залуу гэрийн тэжээвэр нохойгоо гелэн  бөмбөлгүүдэд бэхэлж, агаарт  хөөргөснийхөө дараа цагдаад саатуулагджээ.

Бичлэг дээр гелэн бөмбөлөгүүд агаарт нисэж, удалгүй тагттай мөргөлдөхөд тагтан дээр байсан хүн азаар нохойг шүүрэн авч аюулгүй болгосон байна.

Гэсэн ч цагдаагийн газраас түүнийг Амьтны харгислалын тухай хуулийн 188, 269, 34-ийг зөрчсөн хэмээн саатуулжээ. Мөн Энэтхэгийн амьтан хамгаалах хамгийн том байгууллагаа болох “Амьтдын төлөөх хүмүүс’’ түүний үйлдлийг шүүмжилсэн байна.

Үүний дараа Шарма уучлалт гуйж, "бичлэг хийж байхдаа аюулгүй байдлын бүх арга хэмжээг" авсан гэж тайлбарлаж,  өөрийгөө гэрийн тэжээвэр амьтанд хайртай бөгөөд нохойтойгоо хүүхэд шиг харьцдаг гэжээ.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Newsbeezer