Европын Холбоо 12-15 насныханд зориулсан Pfizer вакциныг бүртгэн авлаа

Европын Холбоо 12-15 насныханд зориулсан Pfizer вакциныг бүртгэн авлаа

Европын эмийн агентлаг өчигдөр /2021.05.28/ 12-15 насныханд зориулсан “Pfizer”-ийн вакциныг бүртгэн авлаа.

Өмнө нь уг насны бүлэгт зориулсан вакциныг АНУ, Канад, Сингапур бүртгэн авч, эмнэл зүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгоод байсан юм. Европын холбооны зүгээс 12-15 насны бүлэгт мөн хоёр тунг хийх шаардлагатай гэж мэдэгдсэн бөгөөд тун хоорондын зай доод тал нь 21 хоног байх аж. Pfizer ба BioNTech компаниуд өнгөрсөн гуравдугаар сард 12-15 насны 2260 хүүхдэд хийсэн туршилтын үр дүнд вакцин халдвараас 100 хувь хамгаална хэмээн мэдэгдэж, эмийн зохицуулагч байгууллагуудад зөвшөөрөл авахаар хандсан билээ. 

Эх сурвалж: CNBC