“Тарзан” цувралын гол дүрийн жүжигчин эхнэрийн хамт онгоцны ослоор нас баржээ

“Тарзан” цувралын гол дүрийн жүжигчин эхнэрийн хамт онгоцны ослоор нас баржээ

Өчигдөр/2021.05.30/ АНУ-ын Теннесси мужид тийрэлтэт онгоц унаж долоон хүн нас баржээ. Онгоцны үлдэгдлийг мужийн Перси Приест хэмээх нуураас гаргаж авсан байна.

Осолдсон хүмүүсийн дунд хуучин ахан дүүсийн сүмийг үндэслэгч, христийн цуглааны номлогч Гвен Шамблин Лара байсан аж. Мөн түүний нөхөр Жо Лара болон хүргэн нь онгоцонд цуг зорчиж явсан байна. Жо Лара нь 1996-1997 он хүртэл үргэлжилсэн "Тарзан: Туульсын адал явдал" олон ангит киноны гол дүрд тоглосон алдартай жүжигчин юм.

"Cessna 501" маркийн онгоц  бямба гарагийн өглөө долоон зорчигчтой Смирна нисэх онгоцны буудлаас хөөрсөн байна. Хэсэг хугацааны дараа Нашвилл хотын ойролцоо Смирна дахь Перси Пристийн нууранд осолдсон бөгөөд онгоцонд зорчиж явсан бүх хүн нас барсан гэж таамаглаж буйг албаныхан мэдээллээ.

Нуураас онгоцны үлдэгдлийг гаргаж буй нь

М.Саранцэцэг

Эх сурвалж: CNN