Маргааш /2021.06.01/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдрийг угтан /2021.05.31/ УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойргийнхоо зорилтот таван өрхөд гэр гардууллаа.
Энэ үеэр тэрбээр 2021 онд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон иргэд, сонгогчид руу чиглэсэн тэднийг дэмжсэн ямар ажлууд хийгдэж буй талаар товч мэдээлэл өгөв. Тодруулбал тэрбээр "2021 онд өөрийн сонгогдсон тойргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд 8 тэрбум төгрөгийг суулгасан. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил урагштай байна. 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэж дуусна. Гурван ээлжийг хоёр ээлж рүү шилжүүлнэ. 960 хүүхдийн сургууль баригдана. Мөн тусгай хэрэгцээт цогцолбор сургуулийг барьж, байгуулна. 2021 оны улсын төсөвт хөрөнгө нь суусан энэ зун барилгын ажил эхэлнэ. Миний санаачилсан "Тэмүүжингийн андууд" цэцэрлэгтэй адил тусгай хэрэгцээт сургууль баригдах нь.
Мөн 2022 оны улсын төсөвт манай тойргийн 26 хороонд нийт 16 тэрбум төгрөг төсөвлөгдөж Сангийн яаманд хүргэгдсэн байна. Цаашлаад хашаандаа сайхан амьдрахыг боломжийг нэмэгдүүлэх, нүхэн жорлонг арилгах, айл өрхийг дахин төлөвлөлтөд оруулах, орон сууцжуулах ажил шат дараатай хийгдэнэ" гэлээ.
ҮЗЭХ: