Засгийн газрын хуралдаанаар "Эвсэг" дэлгүүрийн байрыг хүүхдэд зориулсан төв болгох шийдвэрийг хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаанаар "Эвсэг" дэлгүүрийн байрыг хүүхдэд зориулсан төв болгох шийдвэрийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.06.01) болно. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох бөгөөд хуучнаар Бамбарууш кафе одоогийн "Эвсэг" дэлгүүрийг хүүхдэд үйлчлэх төв болгохоор шинэ төсөл эхлүүлж буйгаа зарлах юм байна. Уг төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилсан бөгөөд хурлаас гаргасан шийдвэрийн талаар 10:00 цагт Төрийн ордны Баганат танхимд мэдээлэх юм.

Мөн 14.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эвсэг" дэлгүүрт ажиллаж шинэ төсөл эхлүүлж бгаагаа зарлах аж.