ДЭМБ коронавирусийн хувилбаруудыг цаашид Альфа, Бета, Дельта хэмээн нэрлэхээр тогтов

ДЭМБ коронавирусийн хувилбаруудыг цаашид Альфа, Бета, Дельта хэмээн нэрлэхээр тогтов

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/ коронавируст халдварын хувилбаруудад шинэ нэршил өгчээ. Ингэхдээ грек үг ашигласан байна. Тодруулбал, Их Британийн хувилбарыг "Альфа", Өмнөд Африкийн хувилбарыг "Бета", Энэтхэгийн хувилбарыг "Дельта" хэмээн өөрчилжээ. 

Ингэснээр хувилбаруудын нэршлийг хялбарчилж хооронд нь ялгахад амар болохоос гадна мутациас шалтгаалж тухайн улсыг доромжлохоос сэргийлнэ хэмээн үзсэн байна. 

Учир нь энэ сарын эхээр Энэтхэгийн засгийн газраас В.1.617.2 хувилбарыг Энэтхэгийн хувилбар хэмээн нэрлэж буйг шүүмжилж, уг үгийг ашигласан бүхий л агуулгыг интернет орчноос устгахыг хүссэн юм. Гэвч ДЭМБ албан ёсоор Энэтхэгийн хувилбар гэсэн нэр томьёог нэг ч удаа ашиглаж байгаагүй гэдэг тайлбарыг хэлсэн. 

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын “Ковид-19” техникийн удирдагч Мария Ван Керхов “Хувилбарыг анх илрүүлсэн, мэдээлсэн гэж ямар ч улсыг гутаан доромжилж болохгүй” гэжээ.