Хятад “Нэг өрх-Нэг хүүхэд” шийдвэрээ цуцалж, гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ

Хятад “Нэг өрх-Нэг хүүхэд” шийдвэрээ цуцалж, гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ

БНХАУ /Хятад/-ын эрх баригчид хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор 1979 онд “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэхүү бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч тус улсад төрөлт нэмэгдээгүй байна.

Иймд БНХАУ-ын коммунист намын улс төрийн товчоо өнгөрөгч Даваа гарагт хуралдаж, гэр бүл төлөвлөлтийн бодлогыг хэлэлцжээ. Ингээд тус хурлаас “нэг өрх гурван хүүхэдтэй” байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь тус улсын хүн амын хөгшрөлтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д төрөх насны эмэгтэйд дунджаар 1,3 хүүхэд оногдож байгаа аж. Гэтэл хүн амын тоог тогтворжуулах үүднээс энэ нь 2,1 байх ёстой ажээ.

Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар хэрэв тус улсад төрөлт удаашралтай байвал АНУ ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх гэнэ.

Иймд тус улсад хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж эхэлжээ.