Токио-2020 Олимпийн наадамд оролцох дэлхийн анхны баг Японд иржээ

Токио-2020 Олимпийн наадамд оролцох дэлхийн анхны баг Японд иржээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг олимпийн наадам ирэх сард Японы Токио хотноо зохион байгуулагдах гэж буй. Тэгвэл өчигдөр/2021.06.01/ олимпод оролцохоор Австралийн софтболын багийн тамирчид Токио хотод иржээ. Ингэснээр Австралийн тамирчид олимпод оролцохоор ирсэн дэлхийн хамгийн анхны баг болж байна.

Австралийн багийн бүх тамирчин вакцины бүрэн тунг хийлгэсэн бөгөөд өдөр бүр PCR шинжилгээнд хамрагдах юм байна.  Тэд долдугаар сарын 17-нд зохион байгуулагдах нэгдсэн бэлтгэлд оролцох аж. 

Токио тэргүүтэй Японы хэд хэдэн томоохон хотод зургадугаар сарын 20-ныг хүртэл онц байдал тогтоосон хэдий ч Олон Улсын Олимпийн Хорорны дэд Ерөнхийлөгч Жон Коутс хязгаарлалт, онц байдал үргэлжилсэн ч наадам зохион байгуулагдах болно гэж мэдэгдсэн. Гэвч саяхан явуулсан судалгаагаар иргэдийн 60 гаруй хувь нь Олимпийн хойшлуулах, эсвэл цуцлах гэдэгт санал нэгджээ. Түүнчлэн Японы эмч нарын холбооноос Олимпийн цуцлахыг шаардаж жагссан билээ.

Эх сурвалж: BBC