Хятадад шувууны ханиадны шинэ омог H10N3 халдвар бүртгэгджээ

Хятадад шувууны ханиадны шинэ омог H10N3 халдвар бүртгэгджээ

БНХАУ-ын зүүн хэсгийн Жиансу мужид шувууны томуугийн H10N3 гэгдэх ховор омгийн халдварын анхны тохиолдол батлагджээ. Женжян хотын оршин суугч эрэгтэй дөрөвдүгээр сарын 28-нд эмнэлэгт хэвтэж, тавдугаар сарын 28-нд H10N3 оношлогдсон гэдгийг Хятадын эрүүл мэндийн комиссоос мэдээлсэн байна. Харин уг иргэн ямар замаар халдвар авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Түүний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд хэд хоногийн дараа эмнэлгээс гарах аж. Түүнчлэн ойрын хавьтал болсон иргэд бүгд эрүүл, одоогийн байдлаар H10N3-ээр өвчилсөн өөр тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.

М.Саранцэцэг

Эх сурвалж: Reuters