ВИДЕО: Нохойгоо аврахын тулд аварга баавгайг түлхэн унагасан охин цахим сүлжээг шуугиулж байна

ВИДЕО: Нохойгоо аврахын тулд аварга баавгайг түлхэн унагасан охин цахим сүлжээг шуугиулж байна

Калифорни мужийн өсвөр насны охин гэрийн тэжээмэл нохойнуудаа баавгайнаас аварч буй бичлэг цахим сүлжээг шуугиулж байна. Тодруулбал, өчигдөр 17 настай Хейли Мориникогийн арын хашаанд хоёр бамбаруушаа дагуулсан баавгай орж ирсэн бөгөөд энэ үеэр нохойнууд нь хуцаж дайрчээ.

Нохой хуцахыг сонссон Хейли гайхан гэрээсээ гартал аварга баавгай байх нь тэр. Айж сандарсан охин нохойнуудаа аврахын тулд баавгайг түлхэн унагасан байна. Баавгай ойролцоогоор 200 кг жинтэй байжээ. Түүнийг бичлэгийн үеэл нь нийтэлж “ТикТок” дээр нийтэлж хэдхэн цагийн дотор 56 сая хүн үзсэн байна.

ВИДЕО: