АНУ-ын цагдаагийн албанд Монгол залуу тэнцэж, офицер болжээ

АНУ-ын цагдаагийн албанд Монгол залуу тэнцэж, офицер болжээ

АНУ-ын Калифорни муж Оакланд хотын цагдаагийн байгууллагад монгол залуу Б.Хатанбаатар ажиллахаар болжээ. Б.Хатанбаатар нь Өмнөговь аймагт төрж, өссөн бөгөөд МУ-ын гавьяат багш Д.Түвдэндоржийн зээ хүү нь юм байна.

АНУ-ын цагдаагийн байгууллагад орохын тулд маш өндөр босгыг давдаг. Мөн тусгай сургууль, академи төгссөн байх ёстой. Энэ жишгээр Б.Хатанбаатар ч өндөр шалгуур давж уг албанд офицероор тэнцжээ.

Ташрамд дуулгахад, АНУ-д алба хашиж буй хууль сахиулагчдын хоёр хувь нь Ази америк гаралтай хүмүүс байдаг.