АНУ-ын Хүнс, эмийн захиргаа ЭСРЭГ БИЕ илрүүлэх шинжилгээ ХИЙЛГЭХГҮЙ байхыг зөвлөлөө

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа ЭСРЭГ БИЕ илрүүлэх шинжилгээ ХИЙЛГЭХГҮЙ байхыг зөвлөлөө

АНУ-ын Хүнс ба эмийн захиргаа/FDA/-аас  SARS-CoV-2 эсрэг биеийн шинжилгээ нь вакцины дараах дархлааг үнэлэх найдвартай арга биш гэж мэдэгдлээ. Түүнчлэн коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс ч хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна. Учир нь халдвар авсны дараа биед эсрэг биет нийлэгжихийн тулд тодорхой хугацаа шаардагддаг. Гэвч уг хугацаанаас өмнө  шинжилгээг авсан тохиолдолд  сөрөг хариу гарах өндөр магадлалтай аж.

FDA-ийн мэдэгдэлд “SARS-CoV-2 эсрэг биеийн сорил нь COVID-19 халдвараас хамгаалах дархлааг үнэлэхэд баталгаажаагүй байна. Тиймээс эсрэг биеийн шинжилгээг зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд тодорхой журмаар хийж ашиглаж болно” гэжээ.

Эх сурвалж: FDA