СИНЬХУА: Монгол Улс жил гаруй хугацааны дараа агаарын хилээ нээлээ

СИНЬХУА: Монгол Улс жил гаруй хугацааны дараа агаарын хилээ нээлээ

COVID-19 цар тахлын улмаас жил гаруй хугацаанд хилээ хаасан Монгол Улс Мягмар гарагт агаарын хилээ нээлээ. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Манай улс өнөөдрөөс эхлэн агаарын хилээ албан ёсоор нээж байна” гэж мэдэгдэв. Гэхдээ коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүс зөвхөн хилээр нэвтрэх боломжтой аж.

Тус улс өнгөрсөн оны хоёрдугаар сарын дундуур COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын зорчигч тээврийн нислэгүүдээ зогсоосон юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 59,229 COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 297 хүн нас баржээ. Халдвар авсан иргэдийн 50,763 нь эдгэрсэн байна.

3.3 сая орчим хүн амтай Азийн энэ улсад 2020 оны гуравдугаар сард COVID-19 анхны тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн замаар бүртгэгдсэн юм. Харин дотоодын анхны халдвар 11 дүгээр сард бүртгэгджээ. 

Эх сурвалж: Xinhuane