БНХАУ-ын мужуудаар зааны сүрэг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулжээ

БНХАУ-ын мужуудаар зааны сүрэг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулжээ

БНХАУ-ын дархан цаазат газраас зугтсан зааны сүрэг мужуудаар “аялж” явсаар иргэдийн тариалангийн талбайг сүйдэлж, их хэмжээний хохирол учруулсаар байна. 15 заан бүхий сүрэг өнгөрсөн жил амьдарч байсан дархан цаазат газраасаа дайчиж баруун өмнөд Юньнань мужийг өнгөрөн 500 гаруй км газар яваад байгаа юм. Заануудын дайран өнгөрсөн нийт газарт 6,8 сая юань/1,1 сая доллар/-ийн хохирол учирсан бөгөөд зөвхөн Юаньцзян, Шипинь хошууны гэхэд 56 га тариалангийн газрыг устгажээ.

Зааны сүрэг зөвхөн тариалангийн талбайнаас гадна иргэдийн амар тайван байдалд ч нөлөөлж эхэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Эшан хотод зааны сүргийн улмаас  замын хөдөлгөөнийг зогсоож, оршин суугчдыг хэдэн цаг гадаа байлгахаас өөр аргагүйд хүрчээ. Учир нь заан айлуудын байшинг дайрч, гишгэх аюултай.

Мөн даваа гарагт /2021.05.31/ зааны сүрэг Хута муж руу дөхсөн тул эрх баригчид 18 тонн зааны хоол бэлдэж, 360 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 76 цагдаагийн автомашин, есөн нисгэгчгүй дрон ашиглан заануудыг нутаг дэвсгэрээсээ гаргаж чаджээ. Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар ямар нэгэн хохирол учраагүй байна.

Заан бол Ази тив дэх хуурай газрын хамгийн том хөхтөн бөгөөд Хятадад дархан цаазтай амьтанд тооцдог. Юнань мужид гэхэд 300 орчим заан амьдардаг аж.

Эх сурвалж: CNN