Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат болон түүний эхнэр, мөн сонгуулийн багийн зарим гишүүд нь коронавирусийн халдвар авч тусгаарлагдаад байна.
Харин сонгуулийн сурталчилгаа маргааш /2021.06.07/ хааж, ирэх Лхагва гарагт санал хураалт явагдах юм. Иймд Д.Энхбат тусгаарлагдсан тул уламжлал болсон МҮОНРТ-ийн мэтгэлцээнд оролцох уу гэсэн асуудал гарч, иргэд түүнээс хариулт нэхэж байгаа юм. Тэгвэл Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа “Би сонгуулийн мэтгэлцээндээ онлайнаар оролцоно. Гар утсаараа ч хамаагүй оролцоно доо. Манай нөхөд техник талаас нь ажиллаад эхэлсэн. Мөн ТВ-тэйгээ ярилцаж байгаа. Хэдүүлээ дуустал явнаа. Монгол чадна! Бид чадна” хэмээжээ.
Би сонгуулийн мэтгэлцээндээ онлайнаар оролцоно. Гар утсаараа ч хамаагүй оролцоно доо. Манай нөхөд техник талаас нь ажиллаад эхэлсэн. Мөн ТВ-тэйгээ ярилцаж бгаа. Хэдүүлээ дуустал явнаа. Монгол чадна! Бид чадна! ??????
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) June 5, 2021