М.Уранцэцэг дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны Монгол жудочин болов

М.Уранцэцэг дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн анхны Монгол жудочин болов

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр/2021.06.06/ эхэллээ. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.  Ингэснээр Монголын жүдочдоос дэлхийн аваргаас дөрөв дэх медалиа хүртсэн цорын ганц тамирчин болж нэрээ мөнхөллөө.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай баг тамирчид нэг хүрэл медаль /МУГТ М.Уранцэцэг/ нэг шагналт 7 дугаар байр /ОУХМ Л.Өнөболд/ гэсэн амжилтаар оролцож буй нийт 118 орноос 5 дугаар байрт жагсаж байна.

М.Саранцэцэг