Монголын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн “тулаанаа” Киргизийн багтай хийнэ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн “тулаанаа” Киргизийн багтай хийнэ

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Киргизтэй хийхээр болжээ. Өнөөдрийн /2021-06-07/ тоглолт Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.

Монгол Улсын шигшээ багийн хувьд урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдэж байгаа. Мөн өнгөрсөн удаагийн тоглолтоор Японы шигшээ багтай таарч 14-0 харьцаагаар хожигдсон билээ. Киргиз улсын багтай өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон. Энэ удаагийн тоглолт Киргизийн талбайд болох байсан ч цуцлагдаж дундын талбайд болж буй нь манай талд ашигтай юм.