Өмнөд Солонгосын "драма" үзсэн шалтгаанаар нэг иргэнийг цаазаар авч, зургаан хүүхдэд ял оноожээ

Өмнөд Солонгосын "драма" үзсэн шалтгаанаар нэг иргэнийг цаазаар авч, зургаан хүүхдэд ял оноожээ

Хойд Солонгосын эрх баригчид “урвалтын сэтгэлгээ” хэмээх шинэ хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард баталжээ. Уг хууль нь гаднын орны кино, жүжиг, дуу хөгжим, ном, ялангуяа Өмнөд Солонгосын контентуудыг үзэхийг хориглосон утгатай бөгөөд зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэл оногдуулах аж. Тодруулбал, хуульд заасан контентуудыг үзсэн болон түгээхэд оролцсон  хүмүүст таваас арван жилээр, эсвэл бүх насаар нь хорих ял оноож болзошгүй бөгөөд хэргээсээ шалтгаалаад бүр цаазаар авах оноохоор заажээ. Өмнө нь ийм төрлийн хууль хэрэгжиж байсан хэдий ч шинэчлэн баталсны дараа хуулийн хэрэгжилтийг хатуу хянаж эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд гэхэд Хойд Солонгосын Гангвон мужид амьдардаг нэгэн иргэнийг БНСУ-ын кино, жүжиг, клип бүхий CD-г хууль бусаар зарж борлуулсан хэргээр баривчилжээ. Улмаар түүнийг 40 хоногийн турш байцаасны эцэст олон нийтийн өмнө цаазаар авсан талаар “Daily NK” мэдээлсэн байна. 

Уг хууль насанд хүрээгүй хүмүүст хүртэл үйлчилдэг. Өсвөр насны хүүхдүүд шинэ хэв, маяг хувцаслалт турших дуртай байдаг. Гэвч Хойд Солонгос тавдугаар сарын эхээр Өмнөд Солонгосын кино нууцаар үзсэн хэргээр зургаан сурагчийг баривчилж, таван жил засан хүмүүжүүлэх лагерт хорих ял оноосон байна. Тэдний дотор дунд сургуулийн гуравдугаар ангийн хоёр хүү, хоёрдугаар ангийн дөрвөн охин байжээ.

Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгосын эрх баригчид Пхеньян хотын оршин суугчдад айл бүрт байгаа телевизийн тоог мэдээлэхийг тушаасан байна. Ингэснээр Өмнөд Солонгосын хөтөлбөрүүдийг үзэхээс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байгаа аж.

Гэвч хатуу арга хэмжээг эс хайхран иргэд гаднын агуулгатай контент үзсээр байна. Саяхан гарсан цэргүүдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх нь Хойд Солонгост байхдаа Өмнөд
Солонгосын болон гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслийг үздэг байсан гэжээ. Түүнчлэн 2019 онд “Unification Media Group”-ээс явуулсан судалгаанд хамрагдагсдын 91 хувь нь Хойд Солонгост амьдарч байхдаа гадаадын контент үздэг  байсан гэж хариулсан байна.  Үүгээр ч зогсохнгүй 75 хувь нь гаднын контент үзсэнийхээ төлөө шийтгэгдэж буй хэн нэгнийг харсан гэжээ.

Эх сурвалж: Daily NK




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө