Хүн амаа амжилттай дархлаажуулсан Израил улс 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ

Хүн амаа амжилттай дархлаажуулсан Израил улс 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ

Израил улс өчигдрөөс/2021.06.06/ 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтын ажлыг эхлүүллээ. Тус улсад бүх нийтийн дархлаажуулалт 2020 оны 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насны иргэд, архаг өвчтөнүүдийг хамруулсан юм.

Хэдий яамнаас томилогдсон шинжээчид Pfizer COVID-19 вакцины хоёр дахь тун хийлгэсний дараа зүрхний булчин үрэвсэх магадлал өндөр гэдгийг анхааруулсан ч Засгийн газар “коронавирусийн хүндрэлийн эрсдэл вакцины хийлгэсний дараах эрсдэлээс өндөр байгаа” тул дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тус улсын нийт хүн амын 58,4 хувь буюу 5,45 сая нь Pfizer вакцин хийлгэжээ. Сүүлийн 24 цагт Израилд коронавируст халдварын 17 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Ташрамд дуулгахад, Израилд 12-15 насны 600 мянган хүүхэд байдаг аж. 

Эх сурвалж: Сhinadaily