Канадад хий юм харж, мартах шинж тэмдэг бүхий тархины үл мэдэгдэх өвчнөөр 48 хүн өвчилжээ

Канадад хий юм харж, мартах шинж тэмдэг бүхий тархины үл мэдэгдэх өвчнөөр 48 хүн өвчилжээ

Канадын Нью Брунсвик мужийн Бертран хэмээх тосгонд үл мэдэгдэх тархины өвчнөөр 48 хүн өвджээ. Өвчилсөн иргэдэд ихэвчлэн нойргүйдэх, тархины үйл ажиллагаа муудах, ойр зуурын зүйлсээ мартах, өдөр бүр хар дарж зүүдлэх, хий юм харах гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа аж.

Уг өвчин 2015 онд анх бүртгэгдэж байсан бөгөөд энэ хугацаанд зургаан хүн нас барсан байна. Канадын анагаах ухааны байгууллагууд болон мэдрэлийн эмч нар үл мэдэгдэх өвчин анх бүртгэгдсэн цагаас судалгаа, шинжилгээ хийж эхэлсэн боловч арга мухардаад байгаа аж. Анагаах ухааны “оньсого” болсон уг өвчин эхэндээ үндэсний хэмжээнд анхаарлыг төвд ороод байсан ч коронавирусийн халдвар гарснаар  олны анхаарлаас гарчээ.

Бертран хотын захирагч Ивон Годин өвчний талаар “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс түгшиж байна. Өвчлөл юунаас үүдэлтэй байж болох талаар олон таамаглал байна. Амьдарч буй орчин, идэж буй хоол хүнснээс үү, аль эсвэл генетикээс үүдэлтэй юу” гэдэгт иргэд хариулт авахыг хүсэж байна” гэжээ.

Ванкувер дахь Британийн Колумбийн Их Сургуулийн мэдрэлийн эмч, доктор Нейл Кэшман өвчний шалтгааныг Нью-Брунсвик дахь эрэг орчмын нялцгай биеттэй холбон тайлбарлаж байна. Учир нь нялцгай биетэд агуулагддаг нейротоксин хэмээх хүчил нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг байж болзошгүй аж.  

Эх сурвалж: New York Times

 

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө