БНХАУ-д "30 мянган хонь" нэртэй архи худалдаанд гарчээ

БНХАУ-д "30 мянган хонь" нэртэй архи худалдаанд гарчээ

БНХАУ-д өнгөрөгч 2020 онд Ковид 19 халдвар голомтлон тархаж,  нөхцөл байдал хүндэрсэн. Энэхүү хүнд цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн айчлал хийхдээ сэтгэлийн бэлэг болгож "Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлаж" буйг мэдэгдсэн билээ. Бэлэг болгосон 30 мянган хонийг өнгөрсөн онд багтаан өмнөд хөршид хүргүүлсэн.

Тэгвэл БНАХУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нэгэн залуу энэ үйл явдлыг баримтжуулж 30 мянган хонь нэртэй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаад хэдэн сар болжээ.

Энэхүү бүтээгдэхүүн нь одоогоор зөвхөн БНАХУ-д худалдаалагдаж байгаа аж. Ташрамд дуулгахад, 30 мянган хонийг халдвар анх дэгдсэн бүс буюу Ухуань хотын эмч нарт дархлаа дэмжих зорилгоор өгсөн байдаг.