ВИДЕО: Пакистанд дахин галт тэрэг мөргөлдөж, 30 гаруй хүн амь үрэгдэв

ВИДЕО: Пакистанд дахин галт тэрэг мөргөлдөж, 30 гаруй хүн амь үрэгдэв

Пакистаны өмнөд хэсэгт зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 30 гаруй хүн амь үрэгдэн, олон арван хүн шархаджээ.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар Синд мужийн нутаг дэвсгэрт явж байсан галт тэрэг  замаасаа гарч, хоёр дахь галт тэргийг мөргөсөн байна. Аврах багийнхан шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа аж. Одоогоор галт тэрэг яагаад замаасаа хазайсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Имран хан “ослын талаар сонсоод маш их цочирсон төдийгүй, бүрэн шалгалт хийхээ” амлалаа.

Пакистанд энэ төрлийн осол цөөнгүй гардаг бөгөөд ихэнхдээ дээрхтэй адил буюу галт тэрэг замаасаа гарснаас үүдэлтэй байдаг. Эрх баригчдын үзэж байгаагаар галт тэрэгнүүд осолдож буй нь замын засвар үйлчилгээ хангалтгүй, дохионы асуудал, хуучин хөдөлгүүртэй холбоотой аж. 

Эх сурвалж: BBC