Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ өндөрлөж байна. Харин уламжлал ёсоор МҮОНРТ нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах байсан ч Д.Энхбат халдвар авсан тул, мэтгэлцээнээ цуцлаж байна гэж мэдэгдсэн.
Тэгвэл нэр дэвшигч Д.Энхбат “МҮОНТВ сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй гэж үзжээ. Бие даасан шийдвэр гаргаж чадахгүй байгаад нь харамсаж байна. Уг нь тэд сонгогчдынхоо талд 100 хувь зогсох ёстой байгууллага бус уу” гэж мэдэгдлээ.
МҮОНТВ сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй гэж үзжээ. Бие даасан шийдвэр гаргаж чадахгүй бгаад нь харамсаж бна. Уг нь тэд сонгогчдынхоо талд 100% зогсох ёстой байгууллага бус уу?
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) June 7, 2021