Матарт толгойгоо хазуулсан эрэгтэй амьд гарчээ

Матарт толгойгоо хазуулсан эрэгтэй амьд гарчээ

АНУ-ын Флорида мужийн Мякка голоос эртний акулуудын шүдийг хайж байсан 25 настай шумбагч толгойн ар хэсэгтээ матарт  хазуулсны дараа амьд гарчээ. Тодруулбал, Жеффри Хейм хэмээх эр  өнгөрсөн ням гарагт /2021-06-06/ толгой тус газраа матарт хазуулж, ясаа хугалсан байна. Түүнийг яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд 34 оёдол тавиулсны эцэст өнөөдөр сэргэжээ.  

Хейм матрын дайралтад өртсөний дараа 45 секундын турш усан доор байсан аж.   Эхний хазалтын дараа тэр сэхээ авч эрэг рүү гарсан байна.  Улмаар ресторанд ажиллаж байсан гал сөнөөгчид анхны тусламжийн хайрцаг авч, толгойг нь боосон бол бусад нь 911 руу залгаж тусламж дууджээ.

Тэрээр нэг өдөр хагасын хугацаанд эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний хавдар маш хурдан буурсан байна. Гэхдээ одоог хүртэл халдварын эсрэг антибиотик  уусаар байгаа аж.

Эх сурвалж: CNN

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө