Жүдо бөхийн ОУХМ  Ё.Басхүү ДАШТ-ээс анхны  хүрэл медалиа  хүртлээ

Жүдо бөхийн ОУХМ Ё.Басхүү ДАШТ-ээс анхны хүрэл медалиа хүртлээ

Унгар улсын Будапешт хотод Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлж байна. Тэмцээний хоёр дахь өдөр  -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль юм. 

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо