Мона Лизагийн хуулбар зураг 300 мянган еврогоор худалдаалагдана

Мона Лизагийн хуулбар зураг 300 мянган еврогоор худалдаалагдана

Италийн сэргэн мандалтын үеийн уран бүтээлч Леонардо да Винчигийн алдарт Мона Лиза зургийн хуулбарыг Парис хотноо дуудлага худалдаагаар худалдаалах гэж байна. Зураг 300,000 евро хүрэх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

Энэхүү зургийг 17-р зууны эхэн үед Да Винчигийн дагалдагч нь зурж байсан бөгөөд зургийн хуучин эзэн Рэймонд Хеккингээс хойш Мона Лиза Хеккинг гэж нэрлэжээ. Хеккинг уг зургийг 1950-иад онд Ниццагийн урлагийн дилерээс олж авсан бөгөөд 1977 онд таалал төгсөхдөө Луврын музейд хадгалуулжээ.

Рэймонд Хеккингийг урлаг судлаачид болон дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэхүү зургийн үнэнч хамгаалагч байсан’ гэж үздэг байжээ.

Ташрамд дурдахад, Мона Лиза зургийн жинхэнэ хувилбарыг 1911 онд Луврын музейгээс хулгайлсан явдал нь олон улсад сенсаац дэгдээж байсан бөгөөд музейн ажилтан Винчензо Перужиа нь Да Винчигийн зургийг авах гэж бүхэл бүтэн шөнийн дотор шүүгээнд нуугдаж байсан түүхтэй. Түүнийг 1913 онд Флоренц дахь эртний эдлэлийн худалдаачинд зарах гэж оролдох үед баривчилж байсан юм.

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө