Эль Сальвадор улс биткоиныг хууль ёсоор төлбөрийн  хэрэгсэл болгосон анхны орон болно

Эль Сальвадор улс биткоиныг хууль ёсоор төлбөрийн хэрэгсэл болгосон анхны орон болно

Өнгөрөгч Бямба гарагт /2021-06-05/  АНУ-ын Майами хотод “Bitcoin 2021” чуулганыг зохион байгуулагдсан. Энэ үеэр Эль Сальвадор улсын ерөнхийлөгч биткоиныг улсынхаа хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгох гэж байгаагаа зарлажээ.

Эль Сальвадор нь 6.5 сая хүн амтай жижиг улс боловч энэхүү шийдвэр дэлхийн улс орнуудын дунд цоо шинэ жишиг болж, мөнгөний бодлогын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо. 

Мөн тус улсын ерөнхийлөгч Наийб Букеле твиттер хуудсандаа “Биткоины зах зээлийн хэмжээ 680 тэрбум доллар хүрдэг. Үүний 1 хувийг Эль Сальвадорт татаж чадвал үндэсний нийт бүтээгдэхүүнийг нь 25 хувиар өсгөх юм. Түүнээс гадна Биткоин нь жил бүр 6 тэрбум долларыг эх орондоо илгээдэг 10 сая шинэ хэрэглэгчтэй болно” гэж бичжээ.

Эль Сальвадор улсаас гадаадад цагаачилж ажил эрхэлдэг иргэд жил бүр 6 тэрбум долларыг  эх орондоо илгээдэг байна.  Мөн АНУ-д сальвадор гаралтай 2.2 сая орчим хүн амьдардаг аж. Үүнээс гадна Эль Сальвадорын иргэдийн 70 орчим хувь нь банкны дансгүйг Букеле мэдээлжээ. Букелегийн Nuevas Ideas нам тус улсын парламентын 84 суудлын 56-г нь эзэлдэг байна. Энэхүү давуу тал нь  биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох хуулийг  батлуулах замыг хялбарчилна гэжээ.  Эль Сальвадор улс   2001 оноос эхлэн урт хугацааны хямралын дараа үндэсний валютаа  америк доллараар сольж байжээ.  Эль Сальвадор нь газар нутгийн хэмжээгээр Умард Америкийн бүс нутагт хамгийн жижиг улс юм.  Гэхдээ биткоиныг хуульчилж чадвал дэлхийн мөнгө санхүүгийн томоохон төвүүдийн нэг болно гэж Букеле үзэж байна.                                                                     

Эх сурвалж: Forbes




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө