Дэлхийн тэргүүлэх баян Жеф Безос өөрийн компанийн бүтээсэн хөлгөөр ирэх сард сансарт ниснэ

Дэлхийн тэргүүлэх баян Жеф Безос өөрийн компанийн бүтээсэн хөлгөөр ирэх сард сансарт ниснэ

Дэлхийн тэргүүлэх баян, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жеф Безос өөрийн “Blue Origin”  компанид бүтээсэн нэртэй хөлгөөр тун удахгүй сансарт хөөрнө гэж мэдэгдлээ.

Хөлгийн анхны жолоодлоготой нислэгийн ирэх долдугаар сарын 20-ны өдөр товлосон бөгөөд Жеф Безос, түүний дүү Марк Безос, мөн хөлгийг жолоодох сансрын нисгэгч хамт нисэх юм. Үүнээс гадна нэг хоосон суудал байгаа бөгөөд зургадугаар сарын 12 хүртэл дуудлага худалдаагаар нээлттэй худалдаалахаар болжээ.Одоогоор тус суудлын үнэ 2,8 сая долларт хүрээд байна.

Гэхдээ эхний ээлжид хөлөг Олон Улсын сансрын станцад очилгүй  агаар мандлын дээд давхарга болох термосфер орчимд хүрч, дэлхийг тойроод буцаж газардахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Verge