Альцхеймерийг эмчлэх эмэнд  АНУ анх удаа зөвшөөрөл олголоо

Альцхеймерийг эмчлэх эмэнд АНУ анх удаа зөвшөөрөл олголоо

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас Альцхеймерийн эмгэгтэй  тэмцэх зорилгоор "адуканумаб" хэмээх нэртэй эмэнд зөвшөөрөл олгожээ.

"Биоген" компанийн гарган авсан уг эмийг "Aduhelm" нэрээр худалдаалах юм байна. Эм нь зөнөгрөлийн хамгийн түгээмэл хэлбэр болох Альцхеймерийн эмгэгийн шинж тэмдгийг арилгахгүйгээр үндсэн шалтгаанд нь нөлөөлж үйлчилдэг аж. Түүнчлэн хүний ​​тархины эсийг гэмтээж, ой санамж, сэтгэхүй, харилцааны асуудалтай болгодог "амилоид"  хэмээх уургийг устгадаг байна. 

Дэлхий нийтэд 65-аас дээш насны 30 гаруй сая хүн Альцхеймерийн эмгэгээр  шаналдаг.  Адуканумаб  эм нь 80-аас доош насныханд буюу тус эмгэгийн эрт үедээ  яваа  хүмүүст илүү тохиромжтой аж.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд Альцхеймерийн өвчнийг анагаах зориулалттай 100 гаруй эм бэлдмэлийг судалсан ч үр дүнгээ үзүүлсэн эм байгаагүй юм. 

                                                                                                                         Эх сурвалж: ВВС 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө