Сонгогчдоос дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээ шаардахгүй

Сонгогчдоос дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээ шаардахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу Лхагва гарагт /2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Иргэд санал авах байранд ирэхдээ амны хаалтаа сайтар зүүж, хүн хоорондын зайгаа чанд мөрдөхийн зэрэгцээ иргэний үнэмлэхтэйгээ ирэн саналаа өгөх бүрэн боломжтой юм. Тэгснээр санал авах байр луу орон биеийн халуунаа шалгуулж, иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээ уншуулан мэдээллээ шалгуулсны дараа хэсгийн хорооноос олгосон нэг удаагийн бээлийг өмсөж саналаа өгөх юм. Үүний дараагаар санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх юм.

Мөн иргэн та election.burtgel.gov.mn хаягаар орон регистрийн дугаараараа санал авах байрны мэдээллээ авах боломжтой.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө